Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэг иргэн гэртээ хоолойгоо хэрчүүлж нас барсан онц нотцой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр тус дүүргийн 16-р хороонд оршин суух 50 настай эрэгтэй хоолойндоо шархадсан байдалтайгаар амь насаа алдсан байна. Уг хэргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгахад Сүхбаатар дүүргийн харъяат иргэн Б гэгч ууж байсан архиныхаа шилээр зүсэж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан болох нь тогтоогджээ. Улмаар Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж саатуулан шалгаж эхлээд байна.Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач болон сэжигтэн нар нь олон хоногийн турш хамт архидан согтуурсан гэх ба хоорондоо маргалдсаны улмаас ийнхүү нэгнийхээ амь насыг хохироожээ