Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлсэн билээ. Хэрэв шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдээд байсан юм.Тэгвэл Автотээврийн үндэсний төв ТӨҮГ тэдний шаардлагыг хүлээн авч, хот хоорондын тээврийн автобусны тасалбарын үнийг 1000-7000 төгрөгөөр нэмэхээр болжээ. Ингэснээр иргэд 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөгдсөн үнэ тарифын дагуу зорчихоор болж байна.