Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдыг 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичиг үнэ төлбөргүй ашиглах зохицуулалт хэвээр үргэлжилнэ.Энэ хичээлийн жилийн хувьд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана. Албаныхан сурах бичгийг есдүгээр сард багтаан сургуулиудад бүрэн тараана гэлээ