Их, дээд сургуулиудын элсэлт эл өдрүүдэд үргэлжилж байна. Энэ жилийн хувьд босго оноог их, дээд болон хувийн сургууль, орон нутгийн сургууль гэдгээр нь өөрчилсөн байгаа юм.Тэгвэл сургуулиудаа олон элсэгч авчих гэсэн санаатай их, дээд сургуулиуд элсэлтээ босго оноонд хүрээгүй ч байсан хамаагүй элсэгчдийг бүртгээд байна гэсэн гомдол мэдээлэл мэр сэр гарч байна.Их сургуулийн босго оноо 480 байгаа бол хувийн сургуулиуд 410, орон нутгийн сургуулиуд 400 гэсэн босго оноотой байгаа юм. Тэгвэл дээрх мэдээллийг үгүйсгэж, заасан босго оноондоо хүрсэн элсэгчдийг сургуулиуд бүртгэж авч байгаа талаар албаныхан хэлж байна.Өмнө нь төрийн болон хувийн сургуулиудын босго оноо ижилхэн 400 байсан бол өнөө жил оноог өндөр болгосон юм. Энэ байдал улсын сургуулиудад сайнаар нөлөөлж байгаа гэдгийг багш нар хэлж байна.Харин энэ жил улсын хэмжээнд босго оноогоо давж чадаагүй 1250 төгсөгч байна.