Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар яам, агентлагт хийсэн шалгалтын талаар Засгийн газраас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргажээ.
Ажлын байранд архи уусан төрийн хариуцлагатай хүнийг ажлаас чөлөөлж, сахилгын арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэгдсэн байна. Орон нутагт ч гэнэтийн шалгалт хийх, хэлтсийн даргаас дээш бүх төрийн албан хаагчидтай Ерөнхий сайд уулзалт хийж сахилга батыг дээшлүүлэх, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх талаар зөвлөгөөн хийх гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.