Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.Нийслэл хотоос зүүн тийшээ гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байна.
Иймд дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар эргүүл хийн, хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байна.Дашрамд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ”Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалав.