АТГ-ын даргын өрөөнд хийсэн гэх Ерөнхий сайд асан С.Баяр нарын уулзалтын бичлэгийг алдсан хүнийг олжээ.
Уг бичлэг нь тус байгууллагын дотоод хяналтынх боловч тодорхой албан хаагчийн хариуцлагагүйн улмаас өнгөрсөн тавдугаар сард Төрийн ордонд хүргэгдсэн мэдээ ч байна. АТГ өөрийн албаны дотоодод шалгалт явуулсны дүнд АТГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ажилтан буруутай болохыг тогтоожээ. Алдагдсан бичлэгийг олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж эхэлжээ. Тухайн албан хаагчтай хариуцлага тооцож наадмын өмнөхөн ажлаас нь халсан бөгөөд бичлэгтэй холбоотой асуудлыг шалгаж байна.