Долдугаар сарын 27-нд Элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох юм байна. Түүнчлэн элэгний хатуурлын хэмжээг тодорхойлох аж.
Дашрамд мэдээлэхэд, элэг хамгаалах дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай.