Монголын ахмад шатарчид дэлхийн аварга болжээ. Тодруулбал, энэ сарын 07-15-ны өдрүүдэд Герман улсын Дрезден хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Олон улсын мастер С.Хандсүрэн ахлагчтай баг алтан медаль хүртсэн амжилт үзүүлээд ирсэн байна. Тус тэмцээнд С.Хандсүрэнгээс гадна Спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам, Б.Мягмарсүрэн нарын тамирчид дэлхийн тавцанд төрийн дууллаа эгшиглүүлжээ.