Ерөнхийлөгч асан Н.Багабандийн наадмын гоёл олны анхаарлыг татаж, цахим орчинд багагүй шуугиан үүсгэв. Тэрбээр улаан өнгөтэй монгол дээл дээр алтан тоногтой мөнгөн бүс бүсэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татав. “Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, сарын 4000 долларын цалинтай” гэхчлэнгээр нийгмийн сүлжээ хэрэглэгчид шуугилаа. Ажил алба, нэр хүнд, бэл бэнчинг гайхуулсан түүний гангараа энэ жилийн наадмын ярианы сэдэв болж чадлаа.