Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг газруудад автомашинтайгаа зорчихоор зөвшөөрөл хүссэн иргэдэд өнөөдрөөс зөвшөөрлийн бичгийг нь олгохоор болжээ. Тодруулбал, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбараар олгох юм байна. Авто машины зөвшөөрөл урьдчилсан байдлаар ангиллаасаа хамаарч 8000-20000 төгрөгийн үнэтэй байгаа гэх мэдээлэл байна.
Мөн наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг маргаашаас эхлэн дээрх салбаруудаар худалдаалах аж. Наадмын тасалбарын үнэ 24 мянган төгрөг бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулахаар болжээ.