Наадмын өмнө шатахууны үнэ дахин нэмэгдэх талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр орой 22.00 цагийн үед шатахуун импортлогчид шатахууны 90-120 төгрөгөөр нэмэгдлээ.
Хамгийн түрүүнд СХД Эмээлт захын ойролцоо байрлах Петровис ШТС үнээ нэмсэн бол дагаад олон ШТС үнээ нэмсэн харагдана. Налайх, Яармаг зэрэг газруудад байрлах ШТС-иуд мөн л үнээ нэмжээ. Энэ нь иргэдийг бухимдуулж байна. Одоо бензиний үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өснө.
Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар импортлогчид Засгийн газар, Үнийн зөвлөлд 14 хоног дарамт үзүүлж байгаад үнээ нэмлээ гэх.
Тэгэхээр тэд одоо шантаачид болж таарч байна. Ард түмнээ боддоггүй, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үздэггүй даварсан импортлогчдод даруулга хэрэгтэй байна.