Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Батцэнгэл, Цэнхэр, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумдын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост гарсан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим замыг хаасан байна. Тодруулбал, Цэнхэр сумын төвөөр дайрч Цэнхэрийн халуун рашаан орох замыг хаагаад байгаа аж. Харин аймгийн төвөөс рашаан руу явах зам нээлттэй учраас аялж жуулчилж яваа хүмүүст саадгүй байгаа аж. Энэ онд Архангай аймагт 280-аад мянган малыг вакцинжуулсан байна. 160 мянган хонийг нэмж вакцинжуулахаар ажиллаж байна. “Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Шүлхийтэй байгаа сумуудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гэхдээ хүн хүчний асуудал дутагдалтай, газар нутаг том байна. Бартаа сайд ихтэй. Ийм учраас Хүн, малын шилжилт хөдөлгөөн хийгдээд шүлхий өвчинг нэмэгдүүлчих эрсдэлтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад ажиллаж байна” гэж Архангай аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан онцлов.
Дашрамд дурдахад шүлхий өвчин нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг. Богино хугацаанд олон төрлийн мал, амьтанд халдварладаг. Эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна.