“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар”, “Алдарт эх” цахим нэгдэл хамтран “MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байгаа юм байна.
Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлдээд байгаа аж.
“MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” улсын анхдугаар уралдааны шалгаруулалт 2018 оны оны зургадугаар сарын 12-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 18.00 цагаас болох бөгөөд уралдааны ялагч “Гоо ээж” алтан эрдэнийн титэм, “MRS WORLD” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох албан ёсны эрхээр шагнагдана.
Мөн энэ тэмцээний үеэр 9 эрдэнийн өргөмжлөлт Гоо Ээж болон “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Үзэсгэлэнт Гоо Ээж” шалгаруулах юм байна.
“Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ” холбооноос энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.