Соробан сампин болон Цээж тооллын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 8 дахь удаагаа “ТОЯА” хүүхэд хөгжлийн академи зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Соробан сампингийн хөдөө орон нутгийн 20 салбар, Улаанбаатар хотын 11 салбарыг төлөөлж нийт 1600 гаруй сурагчид оролцох юм байна.
Энэ удаагийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд цэцэрлэгийн 4 настай бяцхан сурагчдаас эхлэн 14 хүртэл насны хүүхдүүдийн дунд тус тус зохион байгуулагдана. Мөн шагналт байр эзэлсэн соробанчдад 2018 оны 12-р сард зохион байгуулагдах UCMAS холбооны олон улсын тэмцээнд оролцох эрх олгох нь энэ удаагийн тэмцээний онцлогтой юм.
2017 оны UCMAS олон улсын тэмцээнд ТОЯА хүүхэд хөгжлийн академийн сурагчид амжилттай оролцож Гранд Чемпион – 1, Чемпион – 2, Алтан цом – 20, Мөнгөн цом – 33, Хүрэл цом – 20 хүртэж Монгол хүүхдүүдийн оюун ухааны чадварыг дэлхийд цуурайтуулсан билээ.
Үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30, 31-ний хоёр өдөр МҮЭСТО зохион байгуулагдах юм.