126 жилийн түүхтэй “Coca-Cola” компани анх удаа алкохолийн агууламжтай ундааг борлуулж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Японы зах зээлд тус компани алкохолийн агууламжтай гурван төрлийн нимбэгний амттай ундааг борлуулж эхэлжээ.
Худалдаанд гаргасан “Chu-Hi” ундаа нь уламжлалт будааны архийг нүүрсхүчлээр баяжуулсан устай хольж, нимбэгийн амт нэмсэн байна.
Энэхүү бүтээгдэхүүнд бүсгүйчүүдэд таалагдах нь лавтай” хэмээн тус компани твиттертээ жиргэжээ.
Японы “Coca-Cola” компанийн Ерөнхийлөгч Йорг Гардуно “Бид өмнө нь алкохолийн агууламж багатай ундаа үйлдвэрлэж байсангүй. Шинэхэн бүтээгдэхүүн минь амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэв.
Coca-Cola компанийн хувьд согтууруулах ундаа үйлдвэрлэж буй хамгийн анхны тохиолдол энэ юм. Гэхдээ энэхүү ундаа нь зөвхөн Японы зах зээлд зориулсан учраас бусад оронд худалдаанд гарахад нилээдгүй хугацааг зарцуулна гэнэ.