Украины зүүн хязгаарт өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Амстердамаас Куала Лампурын чиглэлд нислэг үйлдэж байсан Малайзын “МН17” онгоц сүрсэн билээ. Уг сүйрлийн улмаас онгоцонд зорчиж явсан 298 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.
Ослын шалтгааныг тодруулахаар Нидерланд тэргүүтэй олон улсын шинжээчдийн баг өнгөрсөн хугацаанд ажилласан бөгөөд “МН17” онгоцыг “БУК” гэх пуужингаар харвасан болохыг тогтоосон билээ.
Тэгвэл шинжээчид өнгөрөгч долоо хоногт “онгоцыг харвасан пуужин ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд Курск дахь 53 дугаар пуужингаас эсэргүүцэх бригад Украин руу нийлүүлсэн” хэмээгээд “ОХУ ослын хариуцлагыг хүлээх ёстой” гэв.
Уг мэдэгдлийн хариуд ОХУ сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн “Шинжээчид хэн нэгний захиалга, заавраар бидний эсрэг мэдээллийг олон улсад түгээлээ” хэмээн мэдэгджээ.
Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок “ОХУ хариуцлага хүлээх хэрэгтэй. Бид олон улсын хуулийн дагуу ОХУ-аас хариуцлага нэхэх болно” гэв.