Ирланд улсад өнгөрөгч баасан гаригт үр хөндөлтийн хоригийг цуцлах бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдсан юм. Тус улс үндсэн хуулиараа үр хөндөлт хийхийг хатуу хориглодог билээ.
Уг хоригоос болж олон мянган охид, бүсгүйчүүд хүсээгүй хүүхэд төрүүлэх нь эрс нэмэгджээ.
Тэгвэл уг асуудлаар санал асуулгад нийт 1.4 сая иргэн оролцсон бөгөөд 66.4 нь үр хөндөлт хийхийг дэмжсэн бол үлдсэн 33.6 хувь нь эсрэг санал өгчээ.
Үндсэн хуулийн найм дахь нэмэлтийг цуцалж, тус улсын эмнэлгүүд 12 долоо хоног хүртэл хугацаатай жирэмсэн эхэд өөрийнх нь хүсэлтээр үр хөндөх эрхтэй болж байна. Харин христийн сүмийнхэн дургүйцлээ илэрхийлжээ.
Ирландын ерөнхий сайд Лео Варадкар “Энэ ондоо багтаан үр хөндөлтийг хориглодог хуулиндаа өөрчлөлт оруулах болно. Би ард түмнийхээ шийдвэрийг хүндэтгэж байна” гэж мэдэгдэв.