Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд sanal@president.mn хаягт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг нийт 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна. Иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан арван иргэнийг санал авсан дарааллаар нь танилцуулж байна. Үүнд:
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад:
Хэдийгээр иргэдийн олонхийн санал, дэмжлэгийг авч дээр дурдсан эхний 10 нэр дэвшигчийн жагсаалтад багтсан боловч тухайн нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хуулиар тавигдах шаардлагыг хангасан иргэнийг санал болгохыг сануулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсаар 7 өдрийн турш явуулсан санал асуулгын тайлбар хэсэгт байрлуулсан.
Тодруулбал “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,
“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
Олонхийн санал авч эхний 10-т орсон иргэдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, эрх зүйч мэргэжилтэй байх, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг хангаагүй байна.
Жич: Иргэдээс ирүүлсэн нийт саналд нэр хаяг, утга агуулга тодорхойгүй саналуудыг санал нэгтгэх, тоолоход (дарга, дэд дарга) тусгаагүй бөгөөд нийт саналын тоонд оруулсан болно.
Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина.