“Альфа” зочид буудалд
09:00 цагт Залуучуудаа дэмжсэн бодлого манайд туйлаас дутмаг байдаг. Иймээс МҮЭ-ийн холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран Залуучуудын хөдөлмөрийг дэмжих арга хэмжээг зохион байгуулна. Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжихээр ХЭҮК, МХЕГ, Хуульчдын холбоо, ОУХБ, НҮБ-ын дэргэдэх залуучуулын зөвлөх хороо зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагуудтай МЭҮХ-ны дэргэдэх Залуучуудын хороо хамтран ажиллахаар боллоо.
Бишрэлт зочид буудлын хурлын зааланд
09.00 цагт Монгол Улсын иргэд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн энэ өдрүүдэд тохиож байна. газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг болно. Улсын хэмжээнд газар өмчлөл ямар явцтай байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ.
11:00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзана.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
11.30 цагт С.Баярт 2008.7.1-ний асуудлаар хэрэг үүсгэх талаар “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”, 7.1-ний хохирогчид болон ар гэрийхнээс нь хэвлэлийн бага хурал зарлалаа.
Иргэний танхимд
12.00 цагт “Эерэг хөгжил 2030” төслийн багаас хэвлэлийн бага хурал зарлалаа.