Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар маргааш хоёр улсын цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгоны Найрамдлын ордонд уулзахаар тохиролцоод байгаа.
Залуу удирдагч өнгөрөгч долоо хоногт “Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаар болсон” хэмээн мэдэгдэж, АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчдад бэлэг барьсан юм.
Маргааш болох түүхэн уулзалтаар хоёр улсын удирдагчид энхийн хэлэлцээр байгуулвал өмнөдөөс илүү хойдод эдийн засгийн хувьд илүү ашигтай байх болно хэмээн олон улсын шинжээчдийн дүгнэлтийг “Ройтерс” агентлаг нийтлэв.
Энхийн хэлэлцээр байгуулвал Хойд Солонгосын эдийн засаг сэргэлтэд орж, тээвэр, дэд бүтэц болон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай байна.
“Гагцхүү Ким Чен Ун нээлттэй байсан цагт Сөүлийн дэмжлэгийг бүрэн авах боломжтой” хэмээн “Meritz Securities” байгууллагын шинжээчид мэдэгдлээ.
Хоёр Солонгос 1953 оноос хойш дайсагнасан харилцаатай байгаа бөгөөд маргааш уг хүйтэн харилцаанд цэг тавьж, албан ёсоор өмнөд болон хойдын дунд үүссэн дайныг цэглэх өндөр магадлалтай байна.