Өмнөд Африкт болж пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна.
Уг тэцмээнд оролцож буй Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчдаас хоёр нь медалийн тавцанд гарлаа.
Тухайлбал, уг тэмцээний М-1 ангиллын 105 кг-д Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, “Дэлхийн аварга” хэмээх эрхэм алдрын эзэн болов. Мөн энэ ангиллын 120 кг-д Ц.Баярхүү 245 кг туйван шахснаар мөнгөн медаль хүртсэн байна.