АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж бүртгүүлээгүй ОӨУБЕГ түүний харьяа орон нутгийн салбар нэгж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, Сүхбаатар дүүргийн зэрэг нийт 22 албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 хүний хувийн ашиг сонирхолын мэдүүлгийг хянасан байна. Ингэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигч байжээ. Энэ сард НДЕГ, ЗХЖШ, МХЕГ, ОӨУБЕГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхолын мэдүүлэг ихэнх хувийг эзэлж буй аж. Энэ нь тус байгууллагуудад төрийн албаны шилжилт хөдөлгөөн их хийгдсэн гэсэн үг юм.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгасан байна. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгажээ. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Өнгөрсөн сард 9 холбогдогчтой 513 сая төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тухайлбал, МУБИС-ийн захирлаар ажиллаж байсан Г, БСШУСЯ-ын Санхүү, эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргэсэн байна.
Өнөөдрийн байдлаар АТГ 305 хэргийг шалгаж байна. Үүнийг өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулбал мөрдөн шалгах ажлын ачаалал дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хэллээ.