Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь газар, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг “Тэнхлэг зууч” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг хамтран ажиллах гэрээний зорилго нь Газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээг судлах, газрын зах зээлийн үнийн бүс тогтоох, мэдээллийн санг нэгтгэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцлоо. Үүнд:
* Газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээг судлах;
* Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг мэдээг харилцан солилцох, байршилтай холбох;
* Мэдээллийн сангийн програм хангамжийг ашиглан газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сантай болох;
* Газрын зах зээлийн үнийн бүс тогтоох, судлах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх;
* Газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн санг нэгтгэх;
* Холбогдох уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, ажилтнуудыг чадавхижуулах, ажлын уялдаа холбоог хангах.
Талууд гэрээ байгуулж хамтран ажилласнаар Газрын биржийн цахим систем, Газрын кадастрын мэдээллийн сангаар дамжуулан иргэд, олон нийтэд газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээний талаар бодит мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм.