Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармаг Сити гарден төслийн барилгын талбайд
09.00 цагт МХЕГ-аас зарласан” Хөдөлмөрийн аюулгүй байдал 2018″ аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох” үзүүлэх сургалт болно. Сургалтанд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй 400 гаруй аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтнууд оролцоно. Холбогдох утас91887887, 99096371
СУИС-ийн Хичээлийн 2-р байр
10.00 цагт СУИС-ийн “Эрдмийн чуулган -2018” болно. Лавлах утас: 9929 2335
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
10:00-16:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдагдана.
МУБИС-ийн хичээлийн I байрны 201 тоот танхимд
10.00-17.00 цагт Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн болно. Утас: 8801-3503
Нийслэлийн иргэний танхимд
10:00 цагт НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, School Police төв хамтран эцэг эхийн эргүүлийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Цагдаагийн ерөнхий газар, замын цагдаагийн газар оролцон Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлд сургалт хийнэ. Утас 88903404, 89914971, 324713
Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограм, live зэрэг технологийн шийдлийг ашигласан “ФАУСТ” драмын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
МҮЭХ-ны 4 давхарт
12.00 цагт “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
14:00 цагт Дуучин П.Идэржавхлан хэвлэлийн хурал зарлажээ