Хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд гаргасан Мал амьтны сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс ,Онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдтэй хамтран тус дүүргийн 9,11, 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон 390 гаруй малын сэг зэмийг цуглуулан булж устгахад хяналт тавин ажиллажээ.