Улирлын чанартай байсхийгээд л багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр ҮЭ-ээрээ толгойлж жагсаал цуглаан хийдэг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй болов уу. Өнгөрсөн онд багш нар цалин хаана ч хүрэхгүй байна, цалингаа нэмүүлье гэж жагсч тэмцсээр байгаад 300 мянган төгрөгийн урамшуулал аваад асуудал нэг хэсэг намжсан.Харин багш нар өнгөрсөн долоо хоногт цалин нэмэхийг шаардаж, хэвлэлийн хурал хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлэв. Улмаар шаардлагын хариуг нааштайгаар өгөхгүй бол ирэх тавдугаар сарын 01-нээс эхлэн ажилт хаялт зарлана шүү гэж айлгасан байгаа. Тэгвэл цалин нэмэх боломж байгаа эсэх талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Цалинг 2012-2016 оны хооронд дорвитой нэмээгүй. Төрийн албан хаагчдын ангилалд зарим зохицуулалт л хийсэн. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг сайн гарсантай холбоотойгоор 300 тэрбум төгргийг төрийн алба хаагчдад урамшуулалаар олгосон. Энэ оны төсөвт мөн урамшуулал суусан байгаа. Ерөнхий сайд ч төсөв батлагдах үед төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан байгаа” гэлээ.Тэгэхээр цалин нэмэх талаар гурван талт хэлэлцээрт уг асуудлыг хэлэлцэж ярилцаж байгаа төдийгүй, энэ онд багш нарт дахин урамшуулал олгох юм байна.