Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Маргааш буюу энэ сарын 16-наас эхлэн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг 30 минутаар урагшилж, 08.00 цагт эхлэхээр болсон. Тарах цаг нь ч мөн адил урагшилж 17.00 цагт ажлынцаг дуусах юм.
Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна. Энэ шийдвэр нь нийслэлийн түгжрэлийг сааруулах зорилгоор хавар, зуны бүтээн байгуулалтыг өрнүүлэх хугацаанд хэрэгжих юм.