УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг төслийг, байнгын хорооны дүгнэлтийг гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан, бүтэн бус цагаар ажиллуулах, “жасаа”-гаар ажиллуулах зэргийг шинээр томьёолон тусгажээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн харьцаанд барьцаа хэрэглэх, ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэхийг хориглосон зохицуулалтыг шинээр тусгасан байна.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна.