Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хуулийн байгууллагаас цагдан хориод буй. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно.
Харин өчигдөр орой зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорьж, С.Баярыг суллажээ” гэх мэдээлэл цацагдсан. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг нөлөөлж, С.Баярыг сулласан хэмээн мэдээлсэн байв. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд цахим хуудсаараа дамжуулан “Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү” гэсэн хариуг өгчээ.