Трампыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ыг дэмжлэгтэй ялалт байгуулсан хэмээн олон нийт хардаж буй юм.
Уг хэргийг шалгаж буй тусгай прокурор Роберт Мюллер дээрх асуудалтай холбогдуулан Трампын өмгөөлөгчийн байранд нэгжлэг хийсэн талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Өмгөөлөгч Коэн сонгуулийн өмнө Трамптай 2006 онд нэгэн арга хэмжээний дараа бэлгийн харьцаанд орсон гэгдэх насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлзтэй уулзаж, 130 мянган ам.доллар өгсөн хэмээн буруутгагдаж буй юм.
Сторми Даниэлз өмгөөлөгч эрээс мөнгө авч, нууц хадгалах гэрээ байгуулсан гэдгээ саяхан илчлээд байгаа билээ. Порно од бүсгүйд мөнгө өгсөн гэх асуудлаар Трамп “Би түүнд мөнгө өгөөгүй. Энэ талаар Коэнаас асуу” гэсэн юм.
Өмгөөлөгчийг мөн сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэт хэргүүдэд сэжиглэж буйгаа Роберт Мюллер мэдэгджээ.