Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдрөөс гадаад паспортын үйлчилгээг төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж эхэллээ.
Иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой боллоо. Энгийнээр захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна. Үнэ нь 42500 төгрөг. Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.