Малчид ямаагаа самнах их ажилдаа орж, ноолуурын чанараас шалтгаалж, ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар ноолуур дараах ханшийг заажээ. Үүнд: Улаанбаатар хотод 1 кг ноолуур 90,000-105000 төгрөг байна. Аймгуудын тухайд Хэнтийд 100000-105000, Булган аймаг 100,000-102000, Төв аймаг 100,000-101,000, Дундговь аймаг 92,000-97,000, Өмнөговь аймаг 90,000-95,000, Дорноговь аймаг 92,000-96,000, Сүхбаатар аймаг 100,000-103,000, Хөвсгөл аймаг 100,000-104,000, Архангай аймаг 103,000, Өвөрхангайд 100,000-102,000 төгрөгийн үнэд хүрчээ.
Хөдөө аж ахуйн биржээс энэ онд ноолуурын үнэ нэг кг нь 100 мянган төгрөгт хүрэх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Мөн ноолуурыг өмнөд хөршийн биржид гарган арилжаалснаар үнэ өсөх нөхцөл бүрдэнэ гэж мэдээлсэн юм. Ноолуурын үнэ өндөр байгаа нь малчдын хувьд банкны зээлээ дарах, гурил будаагаа базаахаас эхлээд нэлээд ажил амжуулж байгаадаа баяртай байна.