Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн баасан гариг буюу энэ сарын 6-нд “Мишээл экспо” төвд нээлтээ хийсэн. Чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж буй уг үзэсгэлэн гурван өдөр үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр үзэсгэлэнгийн сүүлийн өдөр.
Энэ жилийн үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээр дотоодод үйлдвэрлэл эрхэлдэг 165 аж ахуй нэгж оролцож байгаа. Үзэсгэлэнд зочилсноор дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах боломжтой.