Энэтхэгийн Дээд шүүх хууль бус ан хийсэн Болливуудын нэрт жүжигчин Салман Ханыг буруутай хэмээн үзэж, хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өдгөө 52 настай жүжигчин эр өнгөрсөн 1998 онд маш ховор зүйл ангид багтах бөхөн гөрөөсийг хууль бусаар агнасан болохыг тогтоожээ.
Тэрбээр Ражастан мужид зураг авалтад оролцож байхдаа хоёр бөхөн хулгайгаар агнасан байна.
Шүүхээс мөн түүнтэй хамт зураг авалтад оролцсон дөрвөн жүжигчнийг хам хэрэгтэн хэмээн буруутажээ.
Салман Ханыг буруутай хэмээгээд таван жилийн хорих ялаар шийтгэсэн ч тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн, давж заалдахаар болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь илэрхийллээ.
Жүжигчин Хан 2002 онд авто осол гаргаж, иргэний аминд хүрч байсан нь арван жилийн дараа илчлэгдсэн түүхтэй.