Монголын Үндэсний Бөхийн Холбооны наймдугаар ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь оролцсон байна.
Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан бөгөөд үүний дараа МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгчээ. Тус хурлаар, цэцдийн зөвлөлийн даргыг сонгож батлах, МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгож батлах, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдлоо.
Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр
- Д.Ганхуяг /улсын арслан/
- Д.Азжаргал /улсын арслан/
- Д.Рагчаа /улсын гарьд/
- И.Доржсамбуу /улсын гарьд/
- Г.Элбэг /улсын харцага/
- Л.Бадарч /улсын харцага/
- Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
- Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
- Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
- Ц.Мягмарсүрэн /улсын заан/
- Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
- Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
- Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдов.
Дээрх 13 хүн дээр тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа юм. Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.