Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Он гарсаар хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн зорилтот бүлэгт хамаарах 60 хувьд олгож байгаа.
Харин өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгохоор Засгийн газар шийдвэрлэжээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 860 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ажээ. Энэ нь нийт хүүхдүүдийн 80 орчим хувийг хамарч байгаа юм.