Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу өнөөдөр Онцгой байдлын газрын Бэрх тосгоны Гал унтраах аврах 42 дугаар ангид 29 сая төгрөгийн үнэ бүхий Пургон автомашиныг аймгийн засаг дарга Н.Ганбямба гардуулан өглөө.
Ингэснээр Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин зэрэг сумдад учирч болзошгүй гамшиг ослын аюулыг цомхтгон дарах, шинээр байгуулагдсан ангийн шуурхай бүлэг гарч ажиллах боломжтой болж байгаа төдийгүй иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь чухал дэмжлэг болж байгаад ОБГ-ын удирдлагууд талархаж буйгаа илэрхийллээ.