УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шат шатны шүүгчид авлигад “идэгдсэн”, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн ярьсан юм. Энэ ярианы араас Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад Х.Нямбаатар гишүүнийг ярьсан зүйлээ нотолж, хуулийн байгууллагад шалгуулахыг хүссэн байна.
Харин баримтаар нотолж чадахгүй бол шүүгчийн нэр хүндэд халдсандаа уучлалт гуйхыг шаарджээ.