Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ. Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тагнуулч эрийг охиных нь хамтаар Новичок гэгддэг дайны зориулалттай химийн бодисоор хордуулсан болохыг тогтоожээ.
Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр ОХУ-ын эрх баригчдад хандан дээрх үйлдлээ тайлбарлахад нь 24 цагийн хугацаа олгосон юм.
Тэрбээр энэхүү хэргийн ард ОХУ байх магадлалтай хэмээн мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өгөгдсөн хугацаандаа амжин “Та бүхэн буруу ойлголттой байна. Энэхүү хэргийн ард бид байхгүй” гэв.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ВВС” агентлагийн сэтгүүлчид “Биднийг үнэхээр хийсэн гэж бодоод байгаа юм уу. Үгүй. Тагнуулч эрийг хордуулсан хэргийг бид хийгээгүй” гэж ярьжээ.