“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцлоо. Тэрбээр энэ үеэр шүүгчдийн авлигыг дэлгэлээ. Х.Нямбаатар “Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг ч удаа ард түмнээр дүн тавиулаагүй. Тэд нар ард түмнээс урвасан. Өнөөдөр нууц биш, захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан. Эхнэр нь нотариат хийдэг, таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид нар ийм шүүгч нартай шударга ёсны тухай яриад яах юм бэ.
Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шат нь 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалинг өгч, бүх насаар нь томилж байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “шударга л байя” гэж байгаад эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ” хэмээн ярилаа.