ХОНЬ
Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэвэл асуудал гарахгүй. Бизнесийн түншүүдтэйгээ санал зөрөлдсөнөөс ажил зогсох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хангалттай унтаж амрахыг хичээ. Таны санхүүгийн нөхцөл байдал долоо хоногийн сүүлээр сайжирна.
ҮХЭР
Албан тушаал дэвших магадлалтай. Мөнгө санхүүгийн байдал тогтворгүй хэвээр байна. Хайр дурлалын харилцаанд түвэгтэй байдал үүсэх магадлалтай. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Гэхдээ орлогоосоо давсан зарлага гаргах хэрэггүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Уламжлалт эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байх магадлалтай.
ХАМТАТГАХ
Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна.
МЭЛХИЙ
Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санааны тааламжтай байдлыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харилцаатай байж ирсэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх магадлалтай. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай.
АРСЛАН
Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилд асуудал үүсч, санааг тань зовоох бололтой. Өөртөө итгэлтэй байж, шийдэмгий байгаарай. Амралтын өдрүүдээр ичээнээсээ гарч, хөл хөдөлгөөнд уусан нэгдэнэ. Хувцаслалт, гадаад үзэмжээ анхаарч, үсний засалтаа өөрчлөөрэй. Танил үнэр, өнгө эсвэл хэн нэгний үг таныг өнгөрсөнд аваачна. Ганц бие хүмүүс хэн нэгэн сонирхолтой хүнтэй уулзах боловч сэтгэл татагдахгүй.
ОХИН
Ажлын идэвх тогтворгүй байна. Үүнийгээ дагаад ажлын бүтээмж буурах хандлагатай. Өөрийн төлөвлөгөө үзэл бодолд анхааралтай хандах хэрэгтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гадаад түншүүдтэй хүмүүс тэднээс ихээхэн мөнгөн орлого хүлээн авах магадлалтай. Хулгайд юмаа алдах, дээрэмдүүлэх, оновчгүй зүйл худалдан авахтай холбоотой санхүүгийн алдагдалд орно.
ЖИНЛҮҮР
Шинэ долоо хоног тань үр бүтээлтэй байна. Таны тархи урьд өмнөхөөсөө ч илүү гайхалтай ажиллах бололтой. Шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэг адал явдлаар дүүрэн байна. Гэвч бүх зүйлийг хийж чадна гэж өөрийгөө ядраахаас зайлсхийгээрэй. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Хамт олны дунд хэрүүл маргаанаас зайлсхийж, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй. Хэрэггүй маргаанд оролцсоноор нэр хүндээ алдаж мэднэ.
ХИЛЭНЦЭТ
Долоо хоногийн эхээр танд баярт үйл явдал тохиох болно. Хамт олны дунд мэргэжлийн ур чадвараараа онцгойрч, амжилттай ажиллана. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Гэвч гэр бүлд асуудал гарч таны сэтгэл санааг зовоох бололтой. Өнгөрсөн хэрэг явдлыг сөхөж маргаан дэгдээх хэрэггүй. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.Санхүүгийн байдал тогтворгүй байна.
НУМ
Сэтгэл хөдлөл ихтэй байна. Ажил хэргээ цэгцлэх, санхүүгийн байдлаа тооцоход анхаараарай. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэв маягаас татгалзаж, эрсдэлтэй, сонирхолтой зүйл хийж, сэтгэл санаагаа сэргээх хэрэгтэй. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Долоо хоногийн сүүлээр хотоос гарч алхах, иогоор хичээллэх зэргээр тайтгарал өгөх зүйлсэд цаг гаргаарай. Амралтын өдрүүдээр юуг ч амжуулах их эрч хүчтэй байх болно. Ганц бие хүмүүс таныг инээлгэж чадах хэн нэгэнтэй цагийг өнгөрөөх хэрэгтэй.
МАТАР
Үйл явдлаар өрнүүн байна. Энэ долоо хоног таны хувьд ээлтэй, гэгээлэг байх болно. Албан үүргээ төгс биелүүлж, амжилттай байж чадна. Гадаад төрх, имиждээ анхаарал тавихад хамгийн тохиромжтой үе. Хэрэв та гаднаасаа сайхан харагдах юм бол дотоод сэтгэл чинь ч гэсэн дагаад сайхан байх болно. Амралтын өдрүүдэд гэртээ байвал лаа асааж, хөнгөн хөгжим сонсон тайвширч болох юм. Санхүүгийн байдал сайжирч эхэлнэ. Гэхдээ зарлагаа хянаж, шаардлагагүй зүйлсэд мөнгө үрэх хэрэггүй
ХУМХ
Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаарах хэрэгтэй. Ажил мэргэжилтэй холбоотой олон боломжууд гарч ирнэ. Эдгээр өдрүүдэд аль болох олуулаа байж, найз нөхөдтэйгөө байхыг хичээгээрэй. Жинхэнэ хайртайгаа хэдийн учирсан байж ч мэднэ. Таны урам зориг, төсөөлөл дээд цэгтээ хүрнэ. Орлого нэмэгдэж, таны өмнө санхүүгийн олон боломж нээгдэнэ. Зөн совин ихтэй хумхынхан муу зүйлийг урьдаас мэдрэх чадвартай тул онцгой санагдсан зүйлээс зайлсхийгээрэй.
ЗАГАС
Завгүй долоо хоног ирж байна. Нэмэлт ажил ихээхэн ачаалал нэмнэ. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого нэмэгдэнэ. Магадгүй та нарын зарим нь шагнуулж ч мэдэх юм. Бие тань өвдвөл сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирч, зарлагаа нөхөх боломж бүрдэнэ. Хяналтаа алдаж, зугаа цэнгэлд хөөрцөглөх хэрэггүй. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй