Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин төвийн болон говийн зүүн бүс нутгуудад бүртгэгдэн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Нийт найман аймгийн 17 сум халдварын идэвхитэй голомттой байна. Он гарснаас хойш 12 аймагт оношлогдоод хорио цээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар 3000 гаруй мал, малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж 2000 гаруй малыг устгалд оруулжээ