Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө” хонх цохих арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээнд МҮХАҮТ, Хөрөнгийн бирж болон эмэгтэйчүүдийн зөвлөл холбоодын төлөөлөл оролцлоо.
Монголын хөрөнгийн биржийн захиргаа санхүүгийн газрын захирал н.Дөл-Эрдэнэ “Энэхүү арга хэмжээ нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн 59 хөрөнгийн биржид нэгэн зэрэг явагддаг. Манай улс энэхүү цан цохих ёслолын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна” гэв.