Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард дэлхийн сонгодог жүжгүүдийг тайзнаа тоглож, үзэгч олноо цэнгүүлэхээр зэхжээ.
Ингээд гуравдугаар сард УДЭТ-т тоглогдох жүжгүүдийг танилцуулж байна.
Л.Толстой “Адууны түүх”
У.Шекспир “Ромео Жульетта”
У.Шекспир “Гамлет”
В.Хюго “Парисын дарь эхийн сүм”
Софокл “Эдип”
Г.Ибсен “Нора”
М.Сервантес “Кихот ноён”
Тус театрын уран бүтээлчид Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1958 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг тайзнаа тоглож байна. Уг жүжгийг 2018.02.27-ноос 2018. 03.10-ныг дуустал /ажлын өдрүүд 19:00 цагт, амралтын өдрүүдэд 18:00 цагт/ тоглох юм байна.