Дэлхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-д ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр ээлжилт Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ.
Өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин бие даан Кремлийн тэргүүний төлөө дахин нэр дэвшихээ илэрхийлээд буй юм.
Албан ёсоор өчигдрөөс сурталчилгаа эхэлсэн бөгөөд энэ сарын 28-нд анхны халз мэтгэлцээн болно.
Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болзол хангасан найман нэр дэвшигчийг бүртгэж авсан юм.
Путинийг дахин Ерөнхийлөгч болох магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байгаа ч бусад нэр дэвшигчид сонгуульд чамгүй сайн оролцох байх гэж хэвлэлийнхэн бичиж буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн найман эрхмийн мэдээллийг хүргэж байна.
Бабурин Сергей
Оросын бүх ардын холбоо нам”-аас Бабурин Сергей Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.
Павел Грудинин
“ОХУ-ын Комминуст нам” Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхүүлэх эрхмээрээ гүзээлзгэний фермийн эзэ, бизнес эрхлэгч Грудинин Павелыг сонгосон байна.
Жириновский Владимир
“Либерал Ардчилсан нам”-ын дарга Жириновский Владимир нь 1991 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зургаа удаа нэрээ бүртгүүлж байжээ.
Собчак Ксения
“Иргэний санаачлага нам”-аас телевизийн хөтлөгч Собчак Ксения өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр 1981 онд мэндэлсэн юм. Хамгийн залуу нэр дэвшигч.
Сурайкин Максим
“Оросын Комминстууд нам”-аас Сурайкин Максим нэр дэвшихээр болжээ.
Титов Борис
“Өсөлтийн нам”-ын холбооны улстөрийн зөвлөл Титов Борис ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр одоогоор Ерөнхийлөгчийн дэргэдэх үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилладаг.
Явлинский Григорий
“Яблоко” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан туршлагатай улстөрч Явлинский Григорий нэр дэвшихээр болжээ. Тэрбээр 2013 онд тус намыг үндэслэн байгуулж байсан юм.