Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.02.24, 25-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 414 дуудлага бүртгэгджээ.Ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан 3 хэргээс 3 хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 118 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 24, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.