Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 3-8 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.