АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн шоу бизнесийн ертөнцөд нэр нөлөө бүхий хүн. Түүнээр овоглодог олон алдартай контент байдгаас үргэлжид хэл ам дагуулдаг нь “Miss Universe” тэмцээн билээ. Бизнесмен, улс төрчийн хувьд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй ойр байхаар арга ч үгүй биз
Тэгвэл 190 гаруй улсын 1.5 тербум үзэгчдийн анхаарлаа хандуулдаг “Miss Universe” тэмцээний тайзнаа анх удаа Монгол бүсгүй алхах боломж нээгджээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай улсыг багтаах боломжгүй гэсэн хариуг өгдөг байсан бол энэ жил Армени, Монгол гэсэн хоёр улсыг эгнээндээ нэгтгэхээр болсон тухай лиценз эзэмшигчээр сонгогдсон NTV телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр ярилцлагадаа онцолсон байна
2015 онд алдарт хөтлөгч Стив Харвэй титмийн эзнийг буруу зарласнаар “Miss Universe” тэмцээний нэр хүнд үлэмж хэмжээгээр өсч, цар хүрээгээрээ ижил төрлийн тэмцээнүүдээ хол хаясан байдаг
67 жилийн түүхэнд нэг ч удаа Монголчуудыг сонирхоогүй Дональд Трамп юуны учир биднийг тоох болов. Энэ талаар гадны хэвлэлүүд хэдийнээ бичээд эхэлжээ. Ямартай ч, дэлхийн хамгийн алдартай тайзан дээр Монгол гоо үзэсгэлэнг тун удахгүй харах нь.