Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж буй 23 дахь өвлийн олимпийн хамгийн их сэтгэл хөдөлгөм эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын төрлийн медалын эзэд хэдхэн минутын өмнө тодорлоо.
ОУОХ-ны туган дор оролцсон ОХУ-ын уран гулгагч Алина Загитова олимпийн аварга болло. Харин мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Евгения Медведева, хүрэл медалийг Канадын тамирчин Кэтлин Осмонд тус тус хүртжээ.
Алина Загитова нь 2002 оны тавдугаар сарын 18-нд айлын ууган охин болно мэндэлсэн аж. Тэрбээр долоон настайгаасаа хойш уран гулгалтаар хичээллэсэн юм.
16 настай Алинагийн амжилтаас дурьдвал тэрбээр 2016 онд Залуучуудын Гран-при тэмцээний аварга, 2017 онд ОХУ-ын уран гулгалтын дэд аварга, ОХУ-ын Залуучуудын аварга, Залуучуудын дэлхийн аварга, 2018 онд Залуучуудын дунд зохион байгуулагдсан Гран-при тэмцээний ялагч, Европын аварга, “Пёнчан”-ы өвлийн олимпийн аварга тус тус болжээ.